Ц.Нямдорж гишүүн намаасаа гарахаар шийдэв үү

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байх үед Ц.Нямдорж гишүүн хурлын үйл ажиллагааг орхин гарчээ. Тус хурлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллах эсэхээ хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр "Эвдэрч талцсаны хар гай гэж байхаас, эвлэж хамтарсны буруу гэж байдаггүй" гэж өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулах санаачлагыг анхнаасаа дэмжиж ирсэн байна.

Харин МАН Засгийн газарт хамтрахаар шийдвэл Ц.Нямдорж гишүүн намаасаа гарна гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газарт хамтрахыг эрс эсэргүүцэж байсан тэрээр ийнхүү хурлаас гарч явснаас харахад, МАН шинэ Засгийн газарт орж ажиллах тал дээр олонхиороо шийдвэр гаргаж байгаа бололтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ