Улаанбаатарт цас орно

2014 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
2014 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 19-24 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 18-20 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ