Түүврийн арга зүйн сургалт болж өнгөрлөө

Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энэ сарын 24-28-ны өдрийн хооронд таван хоногийн Түүврийн арга зүйн сургалтыг зохион байгуулсан аж.
Тус сургалтыг олон улсын түүврийн зөвлөх Петер Вингфилд Дигби удирдан явуулсан бөгөөд сургалтад Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газрын мэргэжилтнүүд болон Монгол Улсын Их сургуулийн багш нар оролцжээ.
Сургалтад түүврийн арга зүйн онол зааснаас гадна Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж явуулдаг судалгаануудын түүврийн арга зүйн талаар ярилцаж жишээ болгон хэлэлцсэн нь их ач холбогдолтой болсон хэмээн холбогдох албанаас мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ