Германчууд цахилгаан шатанд хувьсал хийнэ

Германы ThyssenKrupp компани цахилгаан шатанд хувьсгал хийх болсноо зарлажээ.Тэд одоогийн кабель татлагатай технологийг соронзон замаар солих гэнэ.

Ингэхдээ цахилгаан шатны бүхээгийг соронзон хүчний тусламжтайгаар зөвхөн босоо чиглэлд биш мөн хэвтээ чиглэлд явуулдаг болгоно.

Мөн нэг замаар олон тооны бүхээг дараалан зорчих боломжтой болж байгаа юм. Ингэснээр багтаамж нэмэгдэж, эрчим хүч хэмнэх гэнэ.

Хурд нь секундэд таван метр байх ба олон түвшинт тоормозны системтэй байна. Иймээс хүмүүс цахилгаан шат хүлээх цаг 15-30 секунд болж буурна.

Thyssen Krupp бол дэлхийн тэргүүлэгч цахилгаан шатны үйлдвэрлэгч бөгөөд жилийн орлого нь 6.4 тэрбум евро, дэлхий тойрон 900 салбар компанид нь 50,000 хүн ажилладаг юм. Шинэ загварын цахилгаан шатны эхний загварыг 2016 оны сүүлээр нийтэд сонирхуулах зорилготой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ