Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө цахим лабораторитай боллоо

-Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө -

БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийгбие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүдтанхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгонашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахимлаборатори бий болж байгаа гэсэн үг юм.

Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны www.meds.gov.mn сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ