Найзыгаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох шүүх хурал нөгөөдөр болно

Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан.Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн.
Тодруулбал, хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж шүүгдэгч А.Мэндбаярын чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан юм.
11 сарын 19-нд А.Мэндбаярт холбогдох хэргийг Дээд шүүхийн танхимдхэлэлцэх байсан ч энэ сарын 3-ныг хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл шүүх хурал нөгөөдөр Дээд шүүхийн танхимд болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ