Цагдаагийн биед халдсан хэрэг гарчээ

Согтуугаар машин жолоодож, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй зодож танхайрсан хэрэг гарах нь ихэсчээ.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр "Гэрэл” төвийн замын урд Тоуоta Рrius маркийн автомашины жолооч У гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зодож танхайрчээ.
Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Hоmе-рlаzа" төвийн урд Тоуоtа Сrоwn маркийн автомашины жолооч Б гэгч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн замын цагдаагийн тасгийн албан хаагчийн эрх чөлөөнд халдсан байна. Эдгээр хэргийг тус тусын дүүргүүдийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ