Баянзүрх дүүрэгт их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байсныг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 23 дугаар байранд мөрийтэй тоглож байсан бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна.
Уг байранд Баянгол дүүргийн иргэн Г бусадтай нийлэн мөрийтэй тоглож байсныг газар дээр нь барьж, нийт 16 сая төгрөг, нэг сая вонийг эд мөрийн баримт болгон цагдаагийн газраас хураан авсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг Баянгол дүүргийн 17 дугаар хороонд гарсан байна. Уг үйлдлийг 40 настай Ц гэгч зохион байгуулж, мөрийтэй тоглож байсныг тус дүүргийн цагдаагийн ажилтад илрүүлэн, шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ