"Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг болж байна

Өнөөдөр ДОХ-той тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөгийг Чингисийн талбай дээр зохион байгуулж байна.
Энэ өдөрлөгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг “YouthLEAD” Үндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод энд цугларсан залуу ч бас нэгдсэн аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ