Монгол эрдэмтэн “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодорчээ

“Дэлхийн Шинжлэх ухааны Академи”-аас Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунтыг “2014 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭРДЭМТЭН”-ээр тодруулжээ. Тэрээр хавдрыг эмчлэх эмийн бодисуудыг нээсэн байна.

Эрдэмтэн Г.Цэрэнчунт иммуногистохими, молекуль биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан болон мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн байна. Харин эдгээр нь хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгснөөр ийн дэлхий дахинаа тодроод байна.

Түүний судалгааны үр дүнд хавдрыг эсийн, молекулын түвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношлож чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ