Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгожээ

Албан байгууллага, анд нөхдөөрөө өргөн хүрээнд тэмдэглэдэг шинэ жилийн баяртай зэрэгцэн гардаг томоохон эрсдэл бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож амь насаа алдах явдал байдаг.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хүн нас барсан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад, 50-55 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож үхсэн нь тогтоогдсон байна.

Харилцаа холбоо сайжирсан энэ үед та бүхэн энд тэнд архи ууж согтсон байдалтай хүн таарвал хүргээд өгөх боломжгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нэг ч гэсэн хүний амийг аврахад туслахыг хүсч байна. Хүйтний эрч чангарч, шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед осгох эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ