Албаны нохой сургагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулжээ

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохой сургалтын хэсгээс төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст албаны эрэлч нохойг ашиглан гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажлыг гүйцэтгэх албаны нохой сургагчийг бэлтгэх сургалтыгзохион байгууллаа.

Сургалтанд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс таван алба хаагч хамрагдсан бөгөөд "Үнэр-1" багаж ашиглан гэмт этгээдийг ул мөрийг илрүүлэх, үнэрээр эрэлч нохойг мөрдлөгөд сургаж, дадлагажуулах ур чадварыг эзэмшүүлсэн байна.


Бэлтгэгдсэн дээрх алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэртээ албаны эрэлч нохойгоор гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах ажээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ