Урт цагааны замыг байгалийн чулуугаар хучиж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаарЧингэлтэй дүүргийн Төмөрчдийн гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох авто зам буюу Урт цагааны урд талын 0.24 км авто замыг байгалийн чулуугаар хучиж байна.

Тус ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу2014 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтад өгөхөөр тооцжээ. Авто замынажлыг " Эко тогтол " ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэй байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ