Маргааш "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-г шалгаруулна

"Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй Хувцас Загварын Шоу" 2014 наадам олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш болох гэж байна. Энэхүү тэмцээнүүдийг Бид чадна эм эн нэгдэл, Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо, Их Засаг Их Сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.
Зохион байгуулалтын хувьд эхний арга хэмжээ болох “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх гэнэ. Мөн дараагийн арга хэмжээ болох "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н тэмцээнд дээрх 15 охид, эмэгтэйчүүд гоёлын үндэсний гоёлын хувцас өмсөн тайзнаа гарч, шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н эрхийн төлөө уралдах аж.
Монголын анхны "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" болсон эмэгтэй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгчөөр сонгогдож, шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдах юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ