Оюутанд үйлчлэх цахим машин ажиллаж эхэллээ

МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хүлээн авах танхимд Оюутанд үйлчлэх цахим машин ажиллаж эхэлсэн байна.
Энэхүү машинаас оюутнууд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолтоо англи болонмонгол хэл дээр үнэ төлбөргүйавах боломжтой болжээ. Түүнчлэн тухайн хичээлийн жилд хоёроос дээш удаа авах бол 500 төгрөгний хураамж төлөх гэнэ.
Сургуулиас дээрх тодорхойлолтуудыг авахад ачаалал ихтэйн улмаас дараалал үүсч, цаг их зарцуулдаг байсан бол энэхүү цахим машин ашиглалтанд орсноор тэрхүү хүндрэл үгүй болж байгаагаараа онцлог юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ