Сансар огторгуйгаар аялцгаая

Одот ертөнцийг 13,75 тэрбум жилийн настай хэмээн барагцаалдаг бөгөөд үүнээс бидний ажиглаж чадахуйц өчүүхэн төдий хэсгийн диаметр нь 28 тэрбум парсек буюу 93 тэрбум гэрлийн жил гэнэ.
Гэрлийн жил гэдэг нь гэрэл нэг жилийн хугацаанд туулж чадах хэмжээг заасан уртын нэгж юм. 1 гэрлийн жил нь 10 их наяд орчим км.
Бидний ажиглаж чадах ертөнц нь галактик болон бусад матеруудаас бүрддэг. Эдгээр объектуудаас цацарсан гэрэл дэлхийд хүрч чадсан учир бид эндээс ажиглах боломжтой болсон гэж хэлж болох юм. Харин гэрэл цацруулдаггүй биетийг ажиглах боломжгүй.
Энэ бол бидний төрөлх гариг- Дэлхий

Харин энэ бол биднийг хүрээлэн байгаа Нарны аймаг. Гаригууд наран талаас дэс дарааллаараа жагссан байдал.

Дэлхий, сар хоёрын хоорондох зайг багасган үзүүлсэн байна. Энэ хооронд Нарны аймгийн бүх гариг багтахаар зайтай ажээ.

Манай дэлхий саран дээрээс ингэж харагддаг.

Харин Ангараг гараг дээрээс харагдах байдал иймэрхүү.

Одоо Санчир гаригаас харъя.

Дэлхийг Санчир гаригтай харьцуулбал:

Тэгвэл дэлхийг нартай харьцуулж үзье.

Харин энэ бол ангарагаас авсан нарны зураг.

Хүн төрөлхтний мэдэж чадсан хамгийн том од бол VY Canis Majoris. Энэ нь нарнаас 1500 дахин том.

Сүүн зам нь биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн цаана оршино. Сүүн замыг том гэж хэлэхэд ч багадна. Энэ галактикийн дотор Нарны аймаг энд оршиж байна.

Манай галактикийг бусадтай харьцуулахад “өчүүхэн” ажээ. Дэлхийгээс 350 гэрлийн жилийн зайтай орших IC 1011 галактиктай Сүүн замыг харьцуулсан нь.

Харин энэ бол биднээс 10 тэрбум гэрлийн жилийн зайтай орших UDF 423 галактик. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум жилийн өмнөх зургийг харж байна гэж төсөөлөн ойлгож болно.
Сансрын Хаббл дурангаар авсан мянга мянган галактик. Галактик бүрт сая сая од бий. Од тус бүр өөрийн гэсэн гаригуудтай.

Зүүн дээд талаас: Дэлхий, Нарны аймаг, Нарны аймгийн зэргэлдээх одон орнууд, Сүүн зам, Бүлэг галактик, Галактикийн бөөгнөрөл, Супер бөөгнөрөл, Хүн төрөлхтний ажиглах боломжтой одот ертөнц.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ