Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв бий болно

Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 10,869 нь 0-18 насны хүүхэд байгаа юм. Мөн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийндийлэнх нь амьжиргааны түвшинээс доогуур орлоготой амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт бий. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулсанаархөгжлийн бэрхшээлийн бүх хэлбэрийг эрт үед нь оношлох, илрүүлж хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм.
Ингэснээр сургуулийн өмнөх болоних дээд сургуульд суралцах, нийгмийн амьдралд жирийн иргэдтэй ижил тэгш оролцох, ажилтай орлоготой болсноор ядуурал буурна гэж үзэж байгаа.
Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын иж бүрэн зураг зохиох,тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны багийн ахлагч IPPR олон улсын инженерийн компанийн төлөөлөгч Шен Ган нар барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.Энэхүү хөгжлийнтөвашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд,хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломж нээлттэй байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ хийдэг, сурган хүмүүжүүлэгч, боловсон хүчин бэлтгэх бүх төрлийн сургалтыг тус төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.
ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал гэрээг үзэглэх үеэр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэл засал, бие засал, сэргээн заслыг хөгжүүлэх чиглэлийнүйлчилгээг цогцоор нь авах боломж бүрдсэн,иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хөгжлийнтөвийн барилгыг барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй уг барилгын ажлыг хүлээлгэн өгөхБНХАУ-ынЗасгийн газар, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн үсэглэсэн гэрээний хүрээнд хөгжлийн төвийн барилга товлосон хугацаа буюу 2018 онд багтаж ашиглалтад орно гэдэгт итгэж байна" гэдгээилэрхийлсэн.Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвөөрүйлчлүүлсэн иргэд бүхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр, хүүхэд бүрталархсан, тэдэнд хөгжлийн болон амьдралын итгэл төрсөн үйлчилгээний цогцолбор байна гэдгийг ч онцолсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ