Осгож нас барсан хүний хэн болохыг нь тогтоогүй байна

Хэн болох нь тодорхойгүй осгож нас барсан хүний цогцос олдсон байна. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад 155-160 см өндөртэй, бор өнгийн хүрэм,хар ногоон малгайтай цамц, цэнхэр өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмд, урт хар түрийтэй гуталтай хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүн байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байгаа аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ