Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад санал хүргүүлжээ

Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
Тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна.” гэж заасныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго, зүйл заалт, Монгол Улсын бусад хууль тогтоомжийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзжээ.
Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ