"Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНЭ ЦЭНЭ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулах, оюутан залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадавхийгг нь дээшлүүлэх.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирлагын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь \SPAN\, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл.

ЭССЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эссэ нь 500-аас доошгүй үгэнд багтаан бичигдсэн байх
  • Үг, үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
  • Arial Mon, Arial фонтоор эссэг шивэх, үсгийн фонтын хэмжээ 11 байх
  • Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, ангиа дэлгэрэнгүй бичсэн байх

Оролцогчдын материалыг @yahoo.com">Baikal_b @yahoo.comхаягаар болон БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн газар, 121 тоот өрөөнд хүлээн авна.

Оролцогчдын материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2014-12-08

Оролцогчид: Нийт их дээд сургуулиудын оюутнуудын дунд

ШАГНАЛЫН САН: 2 сая

Дэлгэрэнгүй мэдээллийг 88141415, 88776722 утсаар холбогдож авна уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ