Оюутолгойн баяжуулах үйлдвэр шатаж байна

Оюутолгой компанийн баяжуулах үйлдвэр шатаж байна гэх зураг бүхий мэдээлэл шуугиулж эхэллээ.

Оюутолгойн орд дахь аюулгүйн харанга, дохио дуугарахгүй байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн дээврээс утаа суунаглаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэрийн бутлагч тээрэмд гал гарсан ажээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хувьд ажлын цаг дуусаагүй байсан бөгөөд тухайн үед дотор нь ажилчид байсан байж болзошгүй юм байна. Галын хэмжээ нилээн их байгаа бөгөөд яаралтай арга хэмжээг авч байгаа гэнэ. Энэ мэдээллийг анх тухайн компанийн ажилтан цахим хуудаснаа байрлуулсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ