Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн

2014 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Дархадын хотгороор 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ