Монгол Улсын авлигын төвшин жилээс жилд буурч байна

Дэлхийн улс орнуудын авлига, хээл хахуулийг хянах үйл ажиллагаа явуулдаг “Transparency International” ТББ энэ оны авлигын төсөөллийн индексийг гаргажээ. Уг индекс нь тухайн улсын авлигын зэргийг харуулдаг бөгөөд 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг байна. Ингэхдээ оноо багасах тусам авлигын төвшин өндөр гэж үздэг ажээ.

Тэгвэл энэ жилийн хувьд хамгийн авлига багатай улсаар /92 оноотой/ Дани нэрлэгдсэн байна. Удаах байруудад Шинэ Зеланд 91 оноогоор, Финланд 89 оноогоор тус тус бичигдсэн бол хамгийн их авлигатай оронд найман оноогоор БНАСАУ тэргүүлжээ. Түүний араас 11 оноотой Судан, 12 оноотой Афганистан зэрэг орнууд жагссан байна.

Харин Монгол Улсын хувьд өмнөх онуудад буюу 2012 онд 36, 2013 онд 37 оноо авч байсан бол энэ жилийн хувьд 39 оноогоор 80 дугаарт бичигдлээ. Энэ нь бусад улсуудтай харьцуулбал, дундаж үзүүлэлт аж. Эндээс харвал, жил ирэх бүр манай орны авлигын төвшин буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ