Хятадад хоригдож байгаа гурван Монгол иргэнийг яаралтай шилжүүлэн авчирна

Манай улсын иргэд санаатай болон санамсаргүй байдлаар БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон хоригдож байна. Тэр дундаа дийлэнх нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон байдаг. Хятадын хууль цааз маш хатуу, чанга бөгөөд манай 41 иргэн тус улсад ял эдэлж байгаа юм.
Улмаар Хятад, Монгол хоёр улсын хооронд ялтан солилцох тухай гэрээ байгуулаад байна. Үүний дагуу Хууль зүйн яам энэ онд багтааж манай 14 иргэнийг Хятад улсаас шилжүүлэн авчрахаар хүсэлт гаргажээ.
Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байгаа Монгол улсын гурван иргэнийг нутагт нь яаралтай шилжүүлэхээр болсон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ