Мисс Х.Бадамгэрэл “Топ модель” боллоо

Монголын хувцас загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам энэ жил 26 дахь удаагаа Соёлын төв өргөөнөө болж өндөрлөлөө.
“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын “Топ модель” цомын эзэн болсон юм.
Түүний шагналыг хүн бүр нүдээ олсон шагнал хэмээн өөр хоорондоо магтаж байлаа. Загварын тайзнаа 10 жил алхсан тэрбээр ийнхүү энэ удаагийн наадмын шилдгийн шилдэг “топ” байлаа.
Э.Үжин
Гэрэл зургийг Ч.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ