Прокурорын газраас сурагчдын дунд “АХА” зохион байгуулжээ

Дүүргийн 3 дугаар прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт АХА тэмцээнийг 2014 оны 11 сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна.
Тэмцээнийг зохион байгуулахдаа удирдамж гаргаж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиудыг урьдчилан хүргүүлж, тус сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдаар уншуулж судлуулжээ.
Тэмцээнд нийт 76 сурагч хамрагдсанаас
1-р байранд 112 ангийн сурагч Х.Анхтайван
2-р байранд 111 ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ
3-р байранд 121 ангийн сурагч Г.Батзориг нар шалгарч, Дүүргийн прокурорын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ