Автомашинаа шатаахаас болгоомжил

Тээврийн хэрэгсэл хуучин цагт бэлтэй хүн л унаж эдлэдэг гэсэн ойлголт байсан бол одоо хүн бүхний хэрэгцээ болоод удаж байна. Харин амьдралынхаа гол хэрэглээ болсон машиныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж байхгүй бол эд зүйлсээрээ хохирох, аваар осолд өртөх, цаашлаад шатах хүртэл эрсдэлд орох, эцэст нь амь насаа алдах аюултай.

Ялангуяа орон нутгийн замд гарахдаа масло тосноос эхлээд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгалгүй, яарч гарснаар ийм байдалд хүрэх юм.

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Toyota spacio маркын машин шатсан хэрэг гарсан. Хүний амь нас эрсдээгүй ч, амьдралаа залгуулдаг гол хэрэглээ болсон тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах, засаж сэлбэх ямар ч боломжгүй болтлоо шатсан юм.



Яарвал даарна гэж үг байдаг. Та яаж ч яарсан машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж аян замдаа ая тухтай аялаарай.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ