17 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлджээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид энэ оны есдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд нийт 17 удаагийн үйлдлээр Тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг нь хагалан дотроос нь эд зүйлийг нь хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүд удаа дараагийн энэ үйлдлээрээ олон иргэдийг эд зүйлсээр нь хохироогоод байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэд та бүхэн машинаа зориулалтын харуул хамгаалалттай зогсоол талбайд байрлуулах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан машины хучлага бас алдагдах тохиолдол ч мөн цөөнгүй бүртгэгдэж байгаа тул хучлагаа гинжлэх, дугаар тавих, түгжих, машиндаа дохиоллын систем байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ