Холливудын улаан хивсэн дээрх монгол бахдал ба "Марко Поло" киноны зургууд

Энэ сарын 2-нд Нью-Йоркийн Бродвей театрт "Марко Поло" олон ангит киноны нээлт болсон тухай бид мэдээлсэн. Уг кинонд Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээж байгаа жүжигчин Б.Амарсайхан киноны улаан хивсний ёслолд монгол дээл хувцастайгаа ирж монголчууд бидний баяр бахдалыг төрүүлсэн билээ.

Нетфликсийн бүтээсэн уг кино 2012 оноос эхлэн хийгдэж эхэлсэн бөгөөд 90 гаруй сай ам.доллархын өртгөөр бүтээгджээ. Ингээд киноны зургууд болон улаан хивсний ёслолын гэрэл зургуудаас сонирхуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ