Чоно хөөж яваад осолджээ

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер, ахлагч, жолооч нарын гурван хүн машинаар чоно хөөж яваад осолджээ. Эх сурвалжийн хэлснээр тэд жалга руу өнхрөн осолдсон гэнэ. Энэхүү ослын улмаас жолооч нь амиа алдсан байна. Харин офицер, ахлагч хоёр нь хүнд гэмтэл авсан бөгөөд тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэргийг мөрдөн шалгахаар аймгийн Цагдаагийн газраас шинжээчдийн баг томилон, осол гарсан газарт ажиллаж байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ