Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхлээд байна.
Хурал хойшлогдох болсон шалтгаан нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын бүтэц дээр эцсийн тохиролцоонд хүрээгүйтэй холбоотой аж. Харин хуралдаан эхэлснээс үзвэл бүлгүүд зөвшилцөж, маргаантай асуудлаа шийдвэрлэж чадсан бололтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ