Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаарЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр орой өргөн барьсанЗасгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Ингээд гишүүдийн олонхийн буюу 80 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцогчдоос "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд, АН-ын гишүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг буюуМонгол Улсын сайд гэдэг яамгүй сайдтай болох гэж буйг,Тахарын алба, Цөмийн энергийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хилийн боомтын захиргааг татан буулгахаар оруулж ирснийг эсэргүүцэж байлаа.

Ямартай ч Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байх, мөн татан буулгах байгууллагуудын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Ерөнхий сайдын зүгээс төрийн албыг цомхон, чадварлаг болгоход зөвхөн дээрх газруудыг татан буулгаад зогсохгүй нийт 57 байгууллагын асуудлыг оруулж ирэх болно гэж тайлбар хийсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ