Жолооны багш нар шалгалтад тэнцсэнгүй

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах” хяналт шалгалтын ажлыг хийжээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудыг хамруулсан байна.

Хяналт шалгалтад нийт 136 авто сургууль, 1557 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. Үүнээс 1484 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж, цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон юм.

Харин 70 тээврийн хэрэгсэл, 73 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш тэнцэлгүй хасагджээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ