Чуулган үргэлжилж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Гишүүд шинэ засагтай холбоотой асуултуудад хариулт авч байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцуулсан юм. Ингэхдээ зарим яамдыг салгах, мөн Соёл, спорт аялал жуулчлалын яамыг зарим яамдад нэгтгэнэ. Түүнчлэн шинээр Монгол улсын сайд гэсэн яамгүй албан тушаал бий болгосон нь гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хүлээгээд байгаа. Гэвч энэ бол цоо шинээр гаргаж ирсэн бүтэц биш гэдгийг хэлж байв. Учир нь 19 сайд, 16 яамтай Засгийн газар урьд ажиллаж л байсан. Яамдын тоог нэмж, хассанаар хэмнэлт гарахгүй. Харин шинэ Засгийн газар үүрэг нь давхацсан 60 орчим байгууллагыг бусадтай нь нийлүүлэх буюу татан буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр 10 хэдэн тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ хэмээн тооцож байгаа гэнэ.

Тэгвэл Монгол улсын сайд гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед хамгийн хэрэгтэй байгаа алба аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ