55 дугаар сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуулийн хамт олон#000000;"> энэ сарын 3-ны өдөр 6-8, 9-11 ангийн сурагчдын дунд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ба тэдэнд төрөөс үзүүлж буй нийгмийн халамж" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд сурагчид маш идэвхтэй оролцсон бөгөөдөөрийн сонирхсон асуултаа асууж чөлөөтэй санал бодлоо илэрхийлж байлаа.

#000000;">Харин өнөөдөр “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан уг өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд сурагчид өөрсдийн сурсан мэдсэнээ эцэг эхцүүддээ үзүүлж, хийж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан юм.

Тус сургуулийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нарын албаны хүмүүс оролцсон. Түүнчлэн 600 гаруй сурагчтай тус сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт ирсэн зочдод урлагийн тоглолтоо сонирхуулж, бэлэг барьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ