Дуудлагын жолооч үнэгүй хүргэж өгнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон хэргүүд ар араасаа цуварсаар л байгаа. Аливаа баяр ёслолын өдрүүдээр гэмт хэргийн тоо өсдөг. Тэгвэл энэ явдалд анхаарлаа хандуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой нэгэн үйлчилгээг долоон жилийн өмнөөс Монголд анх удаа “Ти Ай Ди Жи” ХХК нэвтрүүлсэн нь “Сайн сервис” дуудлагын жолоочийн үйлчилгээ юм.
Гэтэл сайн юманд садаа мундахгүй гэгчээр өөр зорилготой хүмүүс хувийн утасны дугаараар ийм үйлчилгээ үзүүлэх, илүү мөнгө нэхэх, эсвэл бүр даатгалгүй, үнэмлэхгүй гэх мэт ямар нэг баталгаагүй хүн жолоочоор үйлчлэх болсон байна. Энэ нь эргээд иргэдийн итгэлийг алдаж, гэмт үйлдлийн тоог бууруулах дээрх ажилд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ийнхүү үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл багагүй гарах болсон нь энэ төрлийн үйлчилгээнд хууль хяналт шаардлагатай болсны илрэл.
Тэгвэл нэгэн таатай мэдээг дуулгахад, мэргэжлийн хариуцлагын бүрэн даатгалаар хамгаалагдсан “Сайн сервис”-ийн үйлчилгээ долоон жилийн ойгоо тохиолдуулан эрхэм хэрэглэгч жолооч нартаа энэ сарын 10-ны өдөр үнэгүй үйлчлэх бэлэг барьж байгаа юм байна. Тодруулбал, энэ өдрөөр дуудсан бүх үйлчлүүлэгчдээ эхний 30 минутын үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгон бэлэг барьж байна. Үдшийн цагаар замын хөдөлгөөн эрс буурсан байдаг тул энэ хугацааг хангалттай гэж үзэж байгаа юм. Найдвартай, үнэгүй жолоочийг 310909 дугаарын утсаар дуудаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ