“Нэрэмжит үзлэг” шалгалтад Чингэлтэй дүүрэг тэргүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд2014-2015оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилго бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” шалгалтыг 11 дүгээр сард зохион байгуулж нэгдсэн дүнг танилцууллаа.
Үзлэг шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамрагдав. Эдгээр байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцсан юм.
Шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар 13.6 оноогоор Чингэлтэй дүүрэг 1-р байр, 13.2 оноогоор Баянгол дүүрэг 2-р байр, 12.6 оноогоор Сүхбаатар дүүрэг 3-р байр эзэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ