Олон улсын кино наадмаас монгол кино гранпри хүртжээ

Австри улсад олон улсын богино хэмжээний кино наадам болж өнгөрсөн байна. Тус кино наадмаас манай уран бүтээлчид “Амьдралын үнэр” киногоороо гранпри шагнал хүртжээ.
Дэлхийн 80 гаруй орны уран бүтээлчид оролцсон тус наадам гэр бүлийн хүчирхийллийн тухай хөндсөн уран бүтээлүүдээс шилдэгийг нь шалгаруулдаг. “Амьдралын үнэр” кинонд хойт ээжтэйгээ амьдардаг Анар охины тухай өгүүлдэг ажээ. Уг киноны найруулагчаар Б.Батболд ажилласан бол гол дүрд нь долоон настай Х.Хүслэн тогложээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ