Шинээр таван байршилд газар өмчлүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад:-Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,-Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам,-Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам,-Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг,-Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт, нийт 2245 га газрыг 14,490 иргэнд өмчлүүлэх юм байна. Мөн өмнөх таван байршлаас:-Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам,-Багахангай дүүргийн Бор үзүүр,-Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт, нийт 1203 га газрыг 1329 иргэнд цахим системээрөмчлүүлэхээр болжээ. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах бүртгэлийн ажиллагаа энэ сарын сарын 10-ны өдрөөс эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ