Улаанчулуутын хүүхдүүд сургуульдаа орлоо

"Мобиком" корпорациас 80 сая төгрөгийн санхүүжилт олгон, дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55кв.м сургалтын байрыг Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд зориулан барьж дуусгалаа. Тэд өнөөдөр сургуулийн нээлтийг хийж, сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгслэл, 6 сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг хүүхдүүдэд хүлээлгэж өгсөн байна. Цаашид жилийн дөрвөн улирлын турш, өдөрт 2-3 ээлжээр хичээллэн, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах ажээ.

Дулааны улирал эхэлмэгц сургууль орчмын тохижилтын ажлыг эхлүүлэх бөгөөд сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, машины зогсоол, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ