Якут улсад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлнэ

Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Хөдөө аж ахуйн, хүнсний бодлогын яамтай хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэгт зурлаа.
Энэхүү санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Саха (Якут) Улсад бод малын түүхий эд, арьс шир, эсгий, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн үслэг амьтадын аж ахуйн болон цаа бугын аж ахуйн салбар дахь туршлага солилцох боломжийг эрэлхийлэх, тус улсаас цаа буга аван оронд нь сарлаг солилцох боломжийг судлах, хоёр орны хооронд хөдөө аж ахуйн аялал жуулчлалын шинэ чиглэл бий болгох хөдөө аж ахуйн мэргэжилтэн солилцох, харилцан туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах зэргийн тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ