Харин хорин захын гадна талбайн худалдаачид жагслаа

"Хар хорин" захын гадна талбайд худалдаа наймаа эрхлэгчдийг эрх бүхий байгууллагаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг шаарджээ. Наймаачид тус захын арын замыг нь тэр чигт нь хааж зогсоод эсэргүүцлийн жагсаал хийж байна. Ингэхдээ тэд бараагаа мөн замаар дэлгэж тавьжээ.

Эдийн засаг хүндэрсэн ид үед ингэж хөөгдөж байгаа нь өдөр хоногоо арай ядан залгуулж, зүдрүүхэн амьдарч байгаа эдгээр иргэдэд нэлээд хүнд тусах нь мэдээж. Гэвч энэ шийдвэрийг өнөөдөр гэнэт гаргаад тавьчихсан биш юм. Тэд эртнээс л нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ёстой гэдгээ мэдэж байсан төдийгүй “Эндээс хөөх гэж байгаа юм бол эхлээд бидэнд ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй” гэдэг хүсэлтийг тавьж байсан юм. Өнөөдөр ч мөн энэ шаардлагыг мөн хэлж байна.

Ийнхүү дээр, дооргүй үймэлдэж байгаа манай улс орон хэзээ зөв гольдролдоо орох юм бол доо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ