Ерөнхийлөгч нам, эвслийн бүлгийн дарга нарт чиглэл өгөв

Засгийн газрын бүтцийг УИХ-аар эцэслэн батлаад байгаа. Тэгэхээр бүрэлдэхүүнийг яаралтай томилж, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ажилд цаг хугацаа алдалгүй орох нь чухал байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү Төрийн тэргүүн УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт хандаж шинэ Засгийн газар бүрдүүлэх ажлыг шуурхайлах чиглэл өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ