Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахад 130 сая төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр талбай дээр зохион байгуулах шинэ жилийн арга хэмжээг хариуцан ажилладаг. Урьд жилүүдийнхээс өөр зохиомжтой, өвөрмөц арга хэмжээнүүдээр иргэдэдээ бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.

Энэ жил нийслэлийн шинэ жилд талбайн тохижилт, тайз чимэглэлд 74 сая, сүлд мод, гэрэлтүүлэгийн чимэглэлд 40 сая, уран бүтээлчдийн ажлын хөлсөд 26 сая буюу нийтдээ 130 орчим сая төгрөгөөр нийслэлчүүдээ баярлуулахаар төсөвлөжээ.

Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулах энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхээс 30 гаруй хувиар танагдаж батлагджээ.

Энэ сарын 15-нд талбайн сүлд модны гэрэл асаах ёслол, 31-нд Мөнгөн шөнө арга хэмжээг зохион байгуулах ажээ.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар чуулгад хоёр мюзикл тавьсан. Эдгээр мюзиклүүдээ энэ шинэ жилийн баяраар талбай дээр дахин толилуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ