АН сайдуудаа тодрууллаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл шинэ засгийн газарт нэр дэвшүүлэх сайд нараа тодруулсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Эрчим хүчний сайдад Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлэхээр болж шийдвэрээ гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ