Уйлж буй жаал хүүг аваачсан айл болгон шатдаг

Уйлж буй хөвгүүний зургийн учрыг одоогоорхэн ч тайлж чадаагүй гэдэг. Бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир “Уйлж буй жаал хүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл, албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч зураг гал гарах шалтгаан болоод байна уу, үгүй юу? гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй байгаа аж. Хамгийн хачирхалтай нь түймэрт шатсан байшингуудын цурман дундаас мөнөөх зураг өчүүхэн ч гэмтэлгүй гарч ирж байсан байна.
Тайлагдашгүй нууцаараа алдартай Англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарсаар байлаа. 1985 оны есдүгээр сард Үорк хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ.Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн аж. Харин шатаагүй нэг л зүйл үлдсэн нь “”Уйлж буй жаал хүү” зургийн хуулбар байсан байна. Тэд өмнө нь нэг нурангаас энэхүү зургийг олж байжээ. Энэхүү зүйлийг харсан Петр Холл гэх гал сөнөөгч болсон явдлыг өөрийн ахдаа хэлэхэд ах нь итгэхгүйгээр барахгүй зургийн хуулбарыгавч ханандаа өлгөжээ. Маргааш нь Петр холлын ахынх нь гэрт гал гарч юу ч үгүй шатаж харин зургийн хуулбар л бүрэн бүтэн үлдсэн аж. Үүний дараагаар тэд “SUN” сонины редакцруу утасдаж энэхүү явдлыг хэлжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зурагаа хаяцгаажээ. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахыг тусалсан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. “SUN” сонины редакцид уйлж буй жаал хүүгийн зураг олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй тус сонины байр түймэрт өртсөн юм. Энэхүү зургийн учрыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлж чадаагүй аж.
1980-аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсанИспани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилла хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Браголины урлан шатаж үгүй болоход тэрээр жаал хүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ.Тэр цагаас хойш хэн ч түүнийгхараагүй гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ