Индукцэн болон керамик зуух цэвэрлэх зөвөлгөө

Дэлгүүрээс авсан янз бүрийн бодисоор толбо болж халтартсан зуухаа цэвэрлээд гарсан үр дүн сэтгэлд тань нэг л хүрэхгүй байгаа бол бид танд дараах хувилбарыг санал болгож байна.

Үүнийг туршихад танд бага зэрэг хөөлгөгч сода (baking soda), аяга таваг угаагч хийж хөөсрүүлсэн халуун ус, алчуур хэрэгтэй.

Алхам 1: Содаа гадаргуун дээр жигд тараан цацна. Бохирдлын хэмжээнээс хамааран хэмжээг өөрөө тааруулаарай.

Алхам 2: Халуун усанд аяга таваг угаагч шингэнээ хийж хөөсрүүлээд алчуураа дүрнэ.

Алхам 3: Алчуурныхаа усыг бага зэрэг базаж өгөөд цацсан содаа хучиж тавьна.

Алхам 4: Дор хаяж 15 мин дэвтээсний дараа гадаргууг алчуураараа сайтар үрнэ (бээлий өмсвөл дээр).

Алхам 5: Гадаргууг цэвэр алчуураар арчиж авна. Хатсаны дараа дахин арчаарай.

Энэ аргаар шарах шүүгээгээ ч хялбархан цэвэрлэх боломжтой.

Эзэгтэй танд "Гэвант" зөвлөв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ