Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж байна

Ардчилсан хувьсгалын баярын өдөр өнөөдөр тохиож байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалын галыг асаасан Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг ардчилагчид тун өргөн хүрээнд тэмдэглэж байна.

Тухайлбал, 11:40 цагт Чингис хааны хөшөөнд цэцэг өргөсөн бол 12:30 цагт Монголын Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан Ардчилалын алтан хараацай, "Хонх" хамтлагийн дуучин, Ардчиллын дууч Сосорбарамын Цогтсайханы гэрэлт хөшөөний нээлтийн ажиллагаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд боллоо. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар болон иргэд оролцов.

Харин 15:00 цагт ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Улаанбаатар паласт болох юм байна.

Энэ өдөр ардчиллаар овоглодог хэн бүхэн ойн баяраа нижгэр тэмдэглэх нь ээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ