Викториа Бекхэм дэлгүүрийн гацуур

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өнгөрсөн аравдугаар сард “Victoria Beckham” брэндийн дэлгүүрээ Лондон хотноо нээсэн билээ. Тэрээр энэ сарын 25-нд болох зул сарын баярт зориулж, дэлгүүрийнхээ төв зааланд нэгэн өвөрмөц гацуурыг байрлуулжээ.

Викториа өөрийн твиттертээ гацуурынхаа зургийг байршуулаад “Миний өвөрмөц байх хүслийг энэ гацуур илэрхийлж байгаа юм"хэмээн жиргэсэн аж.

Энэхүү 4.2 метрийн өндөр гацуур модоо тэрээр доошоо харсан байдалтай ямар ч тоглоом чимэглэлгүй зассан байна.

Анх доошоо харсан зул сарын гацуурыг 1997 онд Германы “Dover” их дэлгүүр байрлуулж байсан гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ