Хэн нь вэ?

Ирэх мягмар гаригт шинэ засгийн газрын гишүүдийг батлах асуудлаар УИХ-ын чуулган үргэлжлэн хуралдана. Одоогоор Ч.Сайханбилэгийн засгийн газарт хамтран ажиллахаар МАН-аас санал болгосон У.Хүрэлсүх батлагдаад байгаа юм. Зураг дээр танилцуулж буй эрхмүүдийг АН, МАН, МАХН, МҮАН-аас Засгийн газрын гишүүнд санал болгоод байгаа.
Тэдний хэн нь эрхэм гишүүдийн саналыг өөртөө татаж сайдын суудалд тухлахыг бид ирэх өдрүүдэд харна. У.Хүрэлсүхийг батлахдаа зуун хувийн шахуу санал өгсөн бол С.Баярцогт дээр гишүүдийн аллерги хөдөлж байснаас үзвэл бүгд ч ногоон гэрлээр гарчихгүй бололтой. Нэр дэвшигчдээс хэн нь засгийн газрын гишүүн болох вэ? Таны хувьд хэн нь хэн бэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ